Б.Обама: Зорилгынхоо 60 хувийг биелүүлсэн
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Б.Обама өнгөрөгч мягмар гаригт Холливудад дэмжигчидтэйгээ уулзалт
хийсэн. Уг үйл ажиллагаанд уригдагсад доод тал нь 5000 ам.доллар
хандивлажээ.Б.Обама өнгөрөгч мягмар гаригт Холливудад дэмжигчидтэйгээ уулзалт
хийсэн. Уг үйл ажиллагаанд уригдагсад доод тал нь 5000 ам.доллар
хандивлажээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарын бодлого, санхүүгийн
системийн шинэчлэлт, Иракийн дайныг дуусгах зэрэг асуудлаар яриа хийсэн
бөгөөд “Надад хийгээгүй үлдсэн ажил их байгаа. Гэхдээ албан үүрэгт
хугацаандаа өмнөө тавьсан зорилгынхоо 60 хувийг биелүүлсэн” гэж хэлжээ.
Үүний дараа хандивлагчдын оройн зоог зохион байгуулсан юм. Уг зоогонд
алдарт жүжигчин Ева Лонгориа, Вилл Смит нарын 40 алдартан уригдан,
дунджаар 35.800 ам.доллар төлж оролцсон байна. Энэ үеэр Б.Обама
“Дараагийн сонгуульд ч шинэ соргог зүйл болно. Миний үс цайраагүй, ард
иргэд “Итгэл” гэсэн урианд маань хайртай хэвээрээ байх болно” гэжээ.
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч NBC телевизийн “Үдшийг Жэй Ленотой хамт” нэвтрүүлэгт
оролцож, сонирхолтой яриа өрнүүлжээ. Ярилцлагын эхэнд Вашингтон дахь
улстөрийн хүйтэн нөхцөл байдлыг шүүмжлэн “АНУ-ын иргэд Ардчилсан, Бүгд
найрамдах намын эсвэл бие даан нэр дэвшигчдийн аль нь сонгуульд ялах вэ
гэдэг ярианаас уйдаж байна” гэх утгатай зүйлийг хэлсэн байна. Мөн
америкчуудын дунд өргөн хэлэлцэгдэж байгаа Ирак, Ливийн нөхцөл байдлын
талаар ч саналаа хэлжээ.
Ж.Лено: Муаммар Каддафи нас барсан талаар Ерөнхийлөгч таны бодол юу вэ?
Б.Обама: Тэр бол 40 жилийн турш терроризмыг дэлгэрүүлж байсан нэгэн. “Арабын лиг”-ийн хувьсгал эхлэхтэй зэрэгцэн энхийн замаар улсаа ардчилалд шилжүүлэх боломж түүнд байсан. Би түүнд энэ боломжийн талаар хэлж байсан ч тэр ашиглаагүй. Түүний үхлийн сүүлийн мөчийг харуулсан дүрслэл америкчуудад таатай байгаагүй. Бид өмнө нь Осама бин Ладены үхлийг үзүүлээгүй нь ч ийм учиртай.
Ж.Лено: Ливи дэх НАТО-гоор удирдуулсан цэргийн үйл ажиллагаанд АНУ хангалттай оролцолгүй, араас нь л ажиглаж суусан хэмээн засгийн эрх мэдэлтнүүд шүүмжилж байна.
Б.Обама: АНУ Ливи дэх цэргийн эвслийн үйл ажиллагаанд манлайлан оролцсон. Бид нэг талыг баримтлаагүй, ганцаар тусгайлан шийдвэр гаргаагүй. Тэнд дэлхий нийт нэгдэж оролцсон. Ливийн цэргийн үйл ажиллагаа “Ирээдүйн амжилтын хөтөч” болсныг тунхаглая.
Ж.Лено: Ирэх он гэхэд Иракаас цэргээ гаргах төлөвлөгөөг засгийн эрх мэдэлтнүүд ихээхэн шүүмжилж байна. “Бүс нутаг дахь АНУ-ын ололт, дэвшлийг үгүй хийх нь эрсдэлтэй алхам хийж байна” гэж тэд үзэж байгаа.
Б.Обама: Тэд яг юу хүсээд байгааг би мэдэхгүй юм. Бид дөрвөн жилийн хугацаанд 4000 цэргийнхээ амийг алдаж, хэдэн арван мянгаараа бэртэж гэмтсэн. Түүнчлэн нийт нэг их наяд ам.доллар зарцуулжээ. АНУ Афганистанд мөн цэргийн үйл ажиллагаа явуулсаар байгаа энэ үед Иракийн үйл ажиллагааг дуусгах хэрэгтэйг америкчууд мэдэрч байгаа. Хамгийн чухал нь Арабын хойгт аюул заналхийлэл учруулж байсан Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Анвар аль-Авлаки амиа алдсан... Тэрбээр Осама бин Ладений үхлийн дараа АНУ-ын хувьд хамгийн аюултай этгээдэд тооцогдох болсон.
Ярилцлагын төгсгөлд Б.Обама 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгч, Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоныг магтсан байна. “Хилари Клинтоноор би бахархаж байна. Сонгуульд ялагдсаны дараа бид хоёр цуг ажиллах болсонд түүнд хэцүү байсан байх. Гэхдээ бид хоёрын санал их зүйл дээр нэгддэг” гэжээ. Мөн олны дунд тараад байсан 2012 онд Х.Клинтон, Жо Байден албан суудлаа солилцоно гэсэн цуурхлын талаар “Тэд одооныхоо суудалдаа байвал маш их зүйлийг хийх болно” гэж хэлжээ. Уоллстритийг эзэл” хөдөлгөөний талаар ч бодлоо хэлсэн бөгөөд “Ард түмэн маш их бухимдалтай байгаа. Түүнийгээ олон янзаар илэрхийлж байгаа нь энэ” хэмээн тэднийг буруутгалгүй, аль болох эерэг талаас тайлбарлав.
Б.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)