Өлгий суманд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хоригложээ
- 2018-11-20
- Нийгэм
- 0
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар тухайн сумын нутаг дэвсгэрт энэ долоо хоногоос мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо.
Энэ тухай Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумараас тодруулахад, "Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн нутаг дэвсгэрт цас орж, замд халтиргаа гулгаа үүссэн.
Тиймээс ард иргэдээ болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот дотор мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хориглож байна" гэсэн юм.
Б.Заяа
Сэтгэгдэл (0)