Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэв

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үүссэн маргааныг хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд, тухайлбал, “хуультогтоогч нь Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж захиргааны актгэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйлажиллагааг хамаарахгүй болгон өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан ньзахиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэдхүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитойхэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйнбаталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна”гэж дүгнэжээ.

Тиймээс Монгол Улсын Их Хурлаас нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна”, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдолгаргах, ...шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөгхангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээнэдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн Үндсэн хуулийн заалтыгзөрчсөн гэж байна гэж Үндсэн хуулийн Цэц үзлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)