Жолооч нар автомашины хохирлын нөхөн төлбөр дээрээ үнэлгээ хийлгэсэн хөлсийг нэмж авах ёстой

Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д  даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч жолоочийн даатгалын сан хариуцна гэж заасан байдаг. Тэгэхээр хохирлын нөхөн төлбөр авч байгаа жолооч автомашиндаа учирсан хохирлыг үнэлүүлсний хөлсөнд даатгалын хохирол үнэлэгч компанид төлсөн төлбөрөө нөхөн төлбөр дээрээ нэмж авах юм байна. 

Иргэд хуулийн дээрх заалтыг мэддэггүйгээс нөхөн төлбөрийн хамт хохирлыг үнэлэхтэй холбогдон гарсан зардлаа авалгүй, нөхөн олговроо дангаар нь авдаг тохиолдол нийтлэг байдаг.  Жолооч нараас ч энэ талаар цөөнгүй асуулт ирүүлж байгаа тул Хороо зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдод хуулийн дээрх заалтыг сануулж, хохирлын нөхөн төлбөрийн хамт уг хохирлоо үнэлэхтэй холбогдон гарсан зардлыг даатгалын компанидаа мэдүүлэн авах боломжтой.  

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)