Байнгын хороо Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
- 2018-11-23
- Улс төр
- 0

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо өнөөдөр 16.00 цагт хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн энэ сарын 19-нд Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан . Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, 14 хоногт багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай юм.
Б. Хулан

Сэтгэгдэл (0)