Даваа гарагт нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн ажиллана гэв
- 2018-11-23
- Нийгэм
- 0

Нийтийн тээврийн үйлчилгээ ирэх Даваа гарагт зогсолт хийхгүйг Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар мэдэгдэв.
Тэрээр "Том оврын автобус эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, хичнээн төгрөгийн алдагдал үүссэнийг хамтарсан ажлын хэсэг тооцож байна. Урьдчилсан байдлаас үзэхэд төр, хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Эцсийн дүнг тооцож дуусаны дараа танилцуулна" гэв
Б. Хулан

Сэтгэгдэл (0)