Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг “Тусгаар тогтнолын өдөр” болгон бүх нийтээр амардаг байхаар хуульчилсан. Үүний дагуу ирэх даваа гарагт буюу "Тусгаар тогтнолын өдөр"-өөр бүх нийтээр амарна.

Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хуулийн дээрх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.9.40.227)

    2018-11-25

    amralt ni ixedsen mongol ulsaa gej

  • иргэн (103.26.193.82)

    2018-11-24

    ХҮН УНШМААР ГАНЦ МЭДЭЭ БИЧСЭН БАЙНА.. УЛС МОНГОЛ МИНЬ АМАР ТАЙВАН БАЙГААСАЙ... ТУСГААР ТОГТНОЛ, ЭХ ОРНОО ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭЖ ӨГСӨН ӨВӨГ ДЭЭДСЭЭ ИРГЭН БҮР НЭГ САНААСАЙ