Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг ирэх 27-ны өдөр хуралдуулахаар боллоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах үндэслэлээ өөрийн биеэр ирж танилцуулах хүртэл завсарлага авах санал гаргасан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг саналаа энэ сарын 12-нд нийслэлийн ИТХ-д албан бичгээр ирүүлсэн бөгөөд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн хугацаа 15 хоног. Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн (2018.11.23) хуралдаанд Ерөнхий сайд биечлэн оролцох боломжгүй болсон тул ээлжит бус хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 14.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)