Ховд, Говь-Алтайн малчид бэлчээр ашиглалтын хураамжийг дэмжлээ
- 2018-11-27
- Нийгэм
- 0

"Малчдаа сонсъё" уриан дор зохион байгуулагдсан бэлчээрийг хариуцлагажуулах журмын хэлэлцүүлэг, уулзалтад Ховд, Говь-Алтай аймгийн 13 сумын, 800 гаруй малчин оролцсон байна. Энэхүү арга хэмжээнд дээрх хоёр аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд, Говь-Алтай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХХААГ, БОАЖГ, Газрын харилцаа хот байгуулалтын газрын төлөөлөл эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд уулзалтад оролцсон нийт малчнаас санал асуулга авчээ.
Ингэхдээ бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулахад авах хураамжийн хэмжээ нэг хонин толгойд хэдэн төгрөг байх нь зүйтэй вэ гэсэн санал асуулгад нийт малчдын 72.3 хувь нь 100-200 төгрөг байх нь зөв гэсэн хариулт өгсөн байна. Тодруулбал, өөрийн малд 100 төгрөг, тавиул малд 300 төгрөг, өөр аймаг, сумын малд 500 төгрөг байх нь зүйтэй гэж үзсэн байна.
С.Хорлоо

Сэтгэгдэл (0)