МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ

Монгол Ардын Намын  Удирдах зөвлөл дараах шийдвэрийг гаргалаа.Тодруулбал, “МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц нефтъ боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, 10 аймгийн цахилгаан станц, Тавантолгойн төсөл зэрэг үр дүнтэй амжилттай зохион байгуулж буй томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал байна. Мөн 2020 оны УИХ, орон нутгийн ээлжит сонгуулийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй” гэж үзжээ. Улмаар Засгийн газрыг тогтвортой ажиллуулах Удирдах Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд чиглэл болгохыг Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд даалгажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 1111 (72.35.247.135)

    2018-11-27

    зөв шийдвэр гаргаж ээ