АН-ын бүлэг долоон хоногийн завсарлага авлаа
- 2018-11-27
- Улаанбаатар
- 2

НИТХ-ын ээлжит бус хуралдаан боллоо.
Хурлын эхэнд НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Нийслэлийн ард иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөл. Бид Ерөнхий сайдыг ирэхийг шаардсан учир нь иргэдээ аз жаргалтай болгоно гэж сонгогдсон МАН-ын доторх хагарал улс орныг шинэ мөргөлдөөн рүү, магадгүй шинэ 7 сарын нэгэн рүү түлхэх аюулд хүргэж байна. Та нарын цусгүй дайнд оролцох сонирхол огт алга. Та нарыг 2016 онд гарч ирээд аархаж байхад чинь та нарын өмнөөс санаа зовж байсан. Ерөнхий сайдыг иртэл манай бүлэг завсарлага авна" гэв.
Ерөнхий сайдыг хотын даргыг огцруулах хуралд ирэхийг шаардсан боловч ирээгүй байна.
Дээрх асуудалд НИТХ-ын дарга С.Амарсайхан хариулахдаа "Хуулийн хугацаандаа хэлэлцсэн. Намын бүлгүүдийн завсарлага авах эрх нээлттэй. Тиймээс хуулийн хугацаандаа тооцогдоно. Улстөрийн намын бүлэг дотооддоо асуудлаа шийдвэрлэх, мөн Ерөнхий сайд ирэх эсэх хугацааг тодруулах шаардлагатай байлаа. Ингээд АН-ын бүлэгт 7 хоногийн завсарлага өгч байна. /11 дүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 4 хүртэл/ Ерөнхий сайд ирсэн, ирээгүй асуудал шийдэгдээд явах ёстой. Дахин завсарлага өгөхгүй" гэв.
Намын бүлэгт Хурлын дэгийн дагуу завсарлага өгсөн. Энэ хугацаанд асуудлаа шийдэхгүй бол дахин завсарлага өгөх боломжгүй байдаг билээ.

Сэтгэгдэл (2)
Zochin (103.9.88.242)
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Зочин (64.119.27.154)
АН-ын лаларууд завсарлага авах нэрийдлээр ажлаас зугтаж байна. Юун 7 хоног вэ?, Ажлаахийж чадахгүй, чадвар нь хүрэхгүй бол өргөдлөө өгөөд огцорцгоо новшнуудаа, Ажил тасалсан тул цалин авна гэж горьдолтгүй шүү өгөрүүдээ