П.Батчимэг ЖДҮ-чдын цуваанд нэгджээ
- 2018-11-28
- Нийгэм
- 0

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн дүү П.Батчимэг гэх хүүхэн ч ЖДҮ-г элэг барисан байх юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хүүхдүүд болон дүү П.Батчимэг нар ЖДҮ-г цөлмөгчдийн цуваанд нэгдсэн байна.
Тэд ЖДҮХ сангаас өнгөрсөн оны наймдугаар сард "Батган агро” ХХК-д 500 сая төгрөгийн зээл авчээ.
"Батган транс” ХХК нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг гэх хүмүүсийн нэр дээр байх юм. Тэд бол үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гэнэ. Харин тус компанийн гүйцэтгэх захирал нь Пүрэвийн Батчимэг.
П.Батчимэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд "АПУ Трейдинг” ХХК-ийн захирлын албыг давхар хашдаг.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, бүхэл бүтэн ХХК-ийн захирал хатагтай та өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгч гэж үү?
Олон жилийн тэртээгээс бизнест хөл тавьж өдгөө бизнесийн салбарын акулуудын тоонд зүй ёсоор орох хатагтай жирийн иргэдтэй барьцаж, дээрэмдэхээсээ ичээч!!!
Үнэнч шударгаар хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх гэсэн иргэдийн өдрийн хоолыг энэ мэт эрхтэн дархтан булаагаад байхаар яаж улс хөгжих билээ.
эх сурвалж:fact.mn
нийтэлсэн:М.Март






Сэтгэгдэл (0)