Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ

Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ. Түүнийг АН-ын ЗГ-ын үед хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгасан шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулж саатуулсан гэж эх сурвалж мэдээлэв. Түүнтэй хамт М гэгчийг мөн баривчлан саатуулсан гэх мэдээлэл байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанк хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван их наяд төгрөгийг үйлдвэрлэж тараасан гэж МАН-ынхан буруутгадаг. Энэ хөтөлбөрийг шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс ч бий. Улсын Ерөнхий прокурорын үүрэг болгосны дагуу  томоохон төсөл хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт АТГ-ынхан багтсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)