У.Хүрэлсүхийн үгний халдвар
- 2018-11-28
- Нийгэм
- 9

Монголчууд олон хоног дамнан үргэлжилж буй Засгийн газрыг огцруулах эрх баригч намынхны хэрүүлээс илүүтэй Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгэнд цочирдож орхив.
Угтаа Монгол төрийг удирдан залж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж яваа Ерөнхий сайд нь Төрийн сүлд, цаашлаад Монголын ард түмний өмнө албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч бухимдахдаа биеэ барьж дийлсэнгүй юу “Та нар бүгд ард түмний мөнгөнөөс шаасан. Бүгд хулгайчид” гэж гишүүдийг зандарсан юм.
Үнэндээ Ерөнхий сайдын сэнтийд энэ үг тохирох нь битгий хэл төр, ард түмнээ хүндэлдэг бол хэлэх ч эрхгүй баймаар. Ерөнхий сайдын Төрийн ордон, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ямар ч хяналтгүй хэлсэн ш-ээр төгссөн үг олон нийтийг ч багагүй бухимдууллаа.
Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн үг тэр даруйдаа хэдхэн минутын дотор Хотын дарга асан Э.Бат-Үүлд халдварлав. Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх гэж өдөр өнжин хүлээсэн НИТХ-ын төлөөлөгчид оройн 17:30 цагт хурлаа эхлүүлсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг заавал ирүүлнэ гэж шаардсанаар бас л шийдэлд хүрч чадалгүй тарцгаав.
НИТХ дахь АН-ын төлөөлөгчид Ерөнхий сайдыг ирэхгүй бол завсарлага авна гэж мэдэгдэхэд МАН-ын бүлгийн гишүүд завсарлагын хугацаагаа тодруулахыг хүсэхэд Хотын дарга асан Э.Бат-Үүл “Хотын даргын бүрэн эрх яригдаж байхад Ерөнхий сайд заавал ирэх ёстой. Завсарлагын хугацаагаа хэлэх гэж байна гэж П-ээр эхэлсэн үг хэлж бухимдсан байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан гудамжны үг хэлэхгүй байхыг хүсч, соёлтой байхыг анхааруулахад Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхий сайддаа хэл” гэжээ. Монголчууд муу үг модон улаатай гэж ярьцгаадаг. Ерөнхий сайдын хэлсэн гудамжны үг төрийн алба, ажлыг ингэж л муухай харагдуулж, муу жишиг тогтоож байна гэх шүүмжлэл ч өрнөлөө.

Сэтгэгдэл (9)
Зочин (122.201.19.99)
Сүртэй юм вэ ПИЗДА гээл биз худлаа дипломат царайлсан бялдууч хулгайч нар төр үй түмээрээ л байна
(64.119.21.45)
Илэрснээс эхлээд хариуцлага тооцож засгийн газрыг огцруулах гэж байгаа юм биш үү, таминь ээ.
(202.9.42.35)
Бүх аймаг Ерөнхий Сайд аа дууд. Хаана ч хэрэгээ шийдэж чадахаа больсон. Дээрээс л шийдэнэ. Бүр дээрээ бол гадаадаас тусламж гуйх байх. Төрийн гурван толгой төвөгтэй гурван толгой болж асуудлаа шийдэж чадахаа больсон
Сүх (202.9.42.38)
Хүрэлсүхийн зөв. Хужаа, хулгайч, түгжилүүд монголын төрийг унагахаар хумсаа нуун гэтэж байхад эрхэм гишүүнээ гэхүү эсвэл өмнө нь пялдганахуу . Хүрэлсүхий зүрхэнд Чингисийн цус булиглаж байхад монголчууд бид омогших ёстой бишүү. Ухаантай хүн болхоор хэлэе гэж хэлсэн тэр гөлөгнүүдийг өмдийг нь нортол хэлсэн . Муухай үг зөв хүмүүст хаяглагдаж хэлхээр гоё сонсогддог юм. байна .
Ганаа (103.10.23.76)
төрийн хүн угаасаа биш л дээ
(139.5.219.77)
Ууж идэж гударчихаад ,урд нь улайхгүй гөлийгөөд худлаа яриад байхаар нь амьд амьтан аргаа барж хэлээ биз.
(66.181.183.158)
Унэндээ идэж ууж байгаа нь ичихгуй ес зуйгуй байхад бугд бухимдаж байна яагаад идэж уусан хумууст хуулийн хариуцлага тооцож болдоггуй байна бугд огцорцгоо
зочин (103.194.176.117)
Саяхан нэг мэтгэлцээн дээр Монголын ядуу иргэнд Оросын Москвич машиныг тоож аьахгүй байлгүй ухааны юм хэлээд яг л ард иргэдээ тэр тусам дундаж болон ядуу иргэдээ нэг тавласан байдалтай
зочин (103.194.176.117)
Бат үүл гуай Социалист нийгэм бол Шорон гэж хэлж байсан яахав тухайн үед мань эр Ардын дайсан болж таараа биз.Залуудаа ард түмэний мөнгийг угаах гээд боломж олгодоггүй байсан байх харин 1990 он гарч ёстой мөнгө угаахыг утгаар хийж эхэлсэн байх