АТГ-аас байнгын хорооны хуралдаанд ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийн талаар мэдээлэл өгч байна
- 2018-11-28
- Нийгэм
- 0

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт гишүүд, сайд нар нэр холбогдоод байгаа билээ. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас тэдгээр гишүүд, сайдуудад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл яг одоо Төрийн ордонд хуралдаж байгаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд АТГ-ын дарга Х.Энхжаргал оролцож байна.
Тэрбээр байнгын хорооны гишүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа яваа талаарх мэдээллийг өгч байгаа аж. Байнгын хорооны гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалын мэдээллийг хаалттай сонсож байгаа юм.
Б.Заяа

Сэтгэгдэл (0)