Ирц хүрээгүй учир Ёс зүйн дэд хорооны хуралдаан хойшиллоо
- 2018-11-29
- Улс төр
- 0

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас 14.30 цаг хүртэл түр хойшиллоо. ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд хөнгөлөлттэй зээл авсан тухай асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхийг шаардаж, УИХ-ын гишүүд, ТББ-ууд болон иргэдээс хэд хэдэн шаардлага ирсэн байна.
Үүний дагуу Ёс зүйн дэд хороог өнөөдөр 09.00 цагт хуралдуулахаар товлосон ч ирц хүрсэнгүй.

Сэтгэгдэл (0)