Д.Батбаатар: МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй
- 2018-11-29
- Улс төр
- 1

Зарим мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий 5 хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэсэн эх сурвалж тодорхойгүй мэдээлэл гарсан. Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулга авсан юм. Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон.
Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн байна. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор хэллээ.
Эх сурвалж: http://nam.mn/a/91d

Сэтгэгдэл (1)
МАН-ын гишүүн (64.119.24.52)
Та нар жаахан жудагтай, цадигтай байвал яасын. Гишүүд эсэргүүцсэн санал дийлэнх байхад намын нэрийг сольж намын хувааж хагалсны уршгийг бид үүрсэн. Өнгөрсөн сонгуулиар итгээд 65 суудал өгсөн байхад сөрөг хүчинтэй хамтран анхны Засгаа унагааж намаа дахин хагалан бутаргасан. Энэ бүхэн У.Хүрэлсүх огцрох хангалттай үндэслэл. Одоо шүүмжлэлтэй үг, өөр байр суурьтай гишүүдээ "агнах" юм бол жирийн гишүүд бид ТА НАРЫГ ОРХИХ БОЛНО. Ер нь У.ХҮРЭЛСҮХ намаа зольсон ийм өндөр үнэтэй хэн юм бэ. Сонгууль болохоор гадаадад тансаглаад зугаалаад явчина, ирэхээрээ албатай юм шиг Сайдтан болж дандаа жонхуу хутгана., хагалж бутаргана. 1.3 жил ажиллахдаа даацтай ажил хийсэнгүй, өмнө эхэлсэн, үргэлжилж байгаа ажлуудаас хэтэрсэнгүй. АН засаглах үеийн ОЛОН ИХ НАЯДЫН АВИЛГА, ШАМШИГДУУЛАЛТТАЙ ОГТ ТЭМЦЭЭГҮЙ мөртөө Женкогийн бууны нохой болж босоогүй 60 тэрбум гээчээр олны тархийг идэвхитэй угаалаа. Наад Генсек Амарбаясгалан гэдэг амьгүй албат, Түгжил, ЖДҮчинээ зайлуулаач. Ууган намын 100 ЖИЛИЙН ОЙГ ГУДАМЖИНД ТЭМДЭГЛЭХ үр дагавар гарвал ТА НАРТАЙ НЭГИЙГЭЭ ҮЗНЭ ШҮҮ.