Эмнэлгүүд бэлэн байдалд ажиллана
- 2018-11-30
- Нийгэм
- 0

Өнөө шөнө Баян-Өлгийн,Увс, Ховд аймгийн нутгаар, 12 дугаарын сарын 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи салхилж, хүчтэй цасан шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, яаралтай тусламж, гамшигын асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдтэй, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэнүүд цахимаар холбогдож, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгожээ.
Б.Заяа

Сэтгэгдэл (0)