Махны лангуун дээрх QR кодыг уншуулснаар гарал үүслийг мэдэх боломжтой
- 2018-12-02
- Нийгэм
- 0
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Мах, сүүний анхдугаар аян", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа.
Мал эмнэлгийн гэрчилгээ апплейкшнийг андройд үйлдлийн системтэй утсандаа суулгаж, махны лангуун дээрх QR кодыг уншуулснаар гарал үүслийг мэдэх боломжтой. Жишээлбэл, өнөөдөр "Номин" хүнсний сүлжээ дэлгүүрт худалдаалж буй мах нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин Л.Зундуй гэдэг малчны хотноос "Номин тав трейд" ХХК-ийн "ЗА Махны үйлдвэр"-т бэлтгэсэн махыг иргэдэд борлуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, малын өвчлөл бүртгэгдээгүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй гэдэг нь баталгаажсан, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн орчинд нядалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн махыг хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа юм. Энэхүү гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлага хангасан махыг "Номин Тав трейд ХХК" зөвхөн хүнсний сүлжээ дэлгүүртээ нийлүүлээд зогсохгүй "Шоколадница" сүлжээ рестораныхаа хоол хүнсэнд хэрэглэж байгаа гэв.



Сэтгэгдэл (0)