Өнөөдөр болох зарим үйл явдал

ТӨРИЙН ОРДОН

08:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн ордны Их танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. Утас:  91915340, 99931551

МҮЭСТО

09:00 цагт: Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны жилийн үйл ажиллагааны тайлангын хурал болно. Утас: 88002923

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

09:00 цагт: Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан Гадаад хэргийн яамны өргөлтгөлийн 204 тоот танхимд болно. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцоно. Утас: 99179899, 86885060

NORPHEI ART GALLERY

11:00 цагт: Европын Холбоо болон АИФО олон улсын байгууллагын санхүүжилтээр Тэгш нийгэм холбоо, Монголын бие даан амьдрах төвүүдийн үндэсний холбоо хамтран хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь" төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өнөөгийн амьдрал, бие даан амьдрах эрх гэх мэт бодит нөхцөл байдлыг харуулсан "БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ" фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 99095302

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

13:00 цагт: Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу сэдвээр буюу төрийн эрхийг хууль бусаар авсан УИХ-ыг тараах талаар Гал Үндэстэн, Их цааз их эргэлт зэрэг иргэний нийгмийн маш олон байгууллагууд нийлж мэдээлэл хийнэ. Энэ үеэр Их хурлыг тараах иргэдийн гарын үсгийг цуглуулснаа танилцуулна.

ХХААХҮЯ

11:30 цагт: ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Утас: 80019000

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)