“Аварга” цөмийн хошууг аюулгүй болголоо

АНУ-ын Техас мужид хүйтэн дайны үед ашиглалгүй үлдээсэн “B53” цөмийн бөмбөгийг аюулгүй болгожээ. Энэхүү бөмбөг нь хэмжээгээрээ жижиг автомашины дайтай, есөн мегатонн хүчтэй дэлбэрэх чадалтай гэнэ.АНУ-ын Техас мужид хүйтэн дайны үед ашиглалгүй үлдээсэн “B53” цөмийн бөмбөгийг аюулгүй болгожээ. Энэхүү бөмбөг нь хэмжээгээрээ жижиг автомашины дайтай, есөн мегатонн хүчтэй дэлбэрэх чадалтай гэнэ. Энэ нь 1945 оны Хирошимагийн дэлбэрэлтээс 600 дахин илүү хүчтэй аж. Анх энэхүү загварын 300 бөмбөг үйлдвэрлэж, 1980-аад онд ихэнхйг ашигласан ч 1997 оныг хүртэл АНУ-ын зэвсгийн нөөцөд цөөн хэд үлдээд байжээ. Аюулгүй болгох систем, бөмбөг зохион бүтээгчийн хамт хэдийнэ үеэ өнгөрөөж, нас барсан нь багагүй бэрхшээл учруулсан байна.

Бөмбөгийг шинэ үеийн мэргэжилтнүүд, шинэ техник технологи ашиглан аюулгүй болгож чадсан юм. АНУ-ын Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар мэдэгдэхдээ “Энэхүү үйл ажиллагааг жилийн өмнөөс төлөвлөн, хүйтэн дайны хамгийн сүүлийн цөмийн зэвсгийг өнөөдөр устгалаа” гэжээ. Тус байгууллагын энэ оны тайланд дурдсанаар 1967 онд 31.255 байсан цөмийн идэвхтэй хошууг 2011 онд 5133 болгон бууруулсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)