УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ЖДҮХС-гаас 300 саяын зээл авчээ

ЖДҮХС-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтан дахин нэгээр нэмэгдэж байна. Дархан-Уул аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон Б.Баттөмөрийн эзэмшдэг "Мондем" ХХК тус сангаас энэ оны 10-р сард 300 сая төгрөгийн зээл авчээ. Тус компанийн 80 хувийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эзэмшдэг. Б.Баттөмөр нь өөрийн хамаарал бүхий ААН-ээр дамжуулан зээл авсан 14 дэх гишүүн болж байна.

"Мондем" ХХК 2018.10.17-нд ЖДҮХС-гаас 300,000,000 төгрөгийн зээл авчээ.

"Мондем" ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш болон "Ойн Бирж" ХХК-иуд юм байна. Б.Аюуш нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй адил буюу Баагаа овогтой ах дүүс аж.

"Мондем" ХХК-г үүсгэн байгуулсан "Ойн Бирж" ХХК-г Баагаагийн Баттөмөр гишүүн үүсгэн байгуулсан байх юм.

УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Мондем" ХХК-ийн 80%, "Ойн Бирж" ХХК-ийн 100% хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • unen (202.179.26.112)

    2018-12-03

    ene nuree huvirgaad ch zurh ni heveeree um benzenii uniin ard baigaa chanargui binentei bi kartaar avdag suuliin ued eruusuu bolohgui bgaa um