Дорноговь аймагт “Эхний хундаганаас татгалзъя” санаачилга өрнөж эхэллээ

Архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, архинаас татгалзах,  гэр бүлийн хүчирхийлэлгүй аз жаргалтай амьдрах   зорилгоор Дорноговь аймагт “Эхний хундаганаас татгалзъя” санаачилга өрнөж эхэллээ.

Дорноговь аймгийн ИТХ-ын 2018 оны 14 дүгээр тогтоолоор “Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр” баталсан.  Уг санаачилгын хүрээнд Замын-Үүд суманд хөтөлбөрийн хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулж,  дээрх санаачилгыг албан байгууллагуудад уриалж байгаа гэнэ. 

Хөтөлбөрт архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, архинаас хамааралтай хүн амын эрүүл мэнд, нийгэмд үүсч буй сөрөг үр дагаврыг арилгах, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгасан байна. 

“Эхний хундаганаас татгалзъя” санаачилгаар  тэмдэглэлт баяр ёслол шинэ жил, цагаан сар болон бусад баярын үеэр согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, олон нийтийн газар архигүй зөв дадал хэвшлийг буй болгох, бусдад үлгэр дуурайл үзүүлэхээр зорьсон байна. Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 10 сарын байдлаар 431хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 108 хүн гэмтэж, 17 хүн нас баржээ. 

 

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)