Малчдыг мэдээллээр хангах “Малчин лавлах 109” төвтэй боллоо

Малчин лавлах 109” мэдээллийн төв нь малчдад үүрэн телефоны оператор үл харгалзан үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Малын хулгайтай тэмцэх, малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард "Малчин лавлах-109" утсыг ажиллуулахаар шийдвэрлэсэн.

2016 оны 9 дүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байгаад лавлах утасны үйл ажиллагааг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд завсарлаад байв. Тэгвэл “Малчин лавлах 109” мэдээллийн төв нэртэйгээр дахин ажиллуулж эхэлсэнийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Тус төв нь малчдаас мал алдсан, олдсон мэдээллийг 08:00-22 цагийн хооронд шуурхай авч, хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй дамжуулах, шийдвэрлэхийн төлөө ажиллахаас гадна малын гаралтай түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ болон шаардлагатай бусад мэдээллээр хангах юм байна. 

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)