Mines and Money” хөрөнгө оруулагчдын арга хэмжээ боллоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид Лондон хотноо энэ оны 11 дүгээр сарын 26-29-ны өдөр зохион байгуулагдсан “Mines and Money” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын арга хэмжээнд оролцлоо.

Арга хэмжээний эхний өдөр зохион байгуулагдсан Монголын танилцуулах хэсэгт Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар нээлтийн үг хэлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогч захирал Т.Цогтбаяр “Тавантолгой төслийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах бэлтгэл ажил”-ын талаар хуралд оролцогсдод зориулан танилцуулга хийсэн юм.

Айлчлалын хүрээнд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид, Лондонгийн хөрөнгийн биржид зочилж, тус биржийн гүйцэтгэх захирал Дэвид Швиммер болон албаны хүмүүстэй ажлын уулзалт хийв. Уулзалтаар “Тавантолгой төсөл”-ийн 30 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах, олон улсын зах зээл дээр IPO хийх бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Б. Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)