Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар Л.Батжаргалыг сонгожээ
- 2018-12-05
- Улс төр
- 1

Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн зургаадугаар хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг олонхийн саналаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн төлөөлөгч Л.Батжаргалд хүлээлгэн өгөв.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх үндэслэлээр Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзоригийг өөрчлөх саналыг зарим төлөөлөгчид гаргасны дагуу хурлаар хэлэлцсэний эцэст түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ийнхүү Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зургаадугаар хуралдаанаар төлөөлөгч Л.Батжаргал олонхийн саналаар даргаар сонгогдсон бөгөөд уг хурал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Сэтгэгдэл (1)
Иргэн (202.179.25.60)
За, арай дээр хүн сонгогдсон байна. Ядахдаа хүн чанар сайтай, ажлын төлөө хүн. Боловсрол энэ тэр гэсэн шалгуургүй болсон цаг даа. Ганзориг үнэндээ юу ч хийгээгүй, ядахдаа хор найруулаад амар заяа үзүүлэхгүй байсан юм. Манай аймаг гэж тоглоомын засаглалтай, одоо засаг даргаа солих юмсан. Гансэлэм нь сайн ч юм хийдэггүй, харин бас муу юм хийдэггүй алдартай бол Ганзориг нь зөвхөн муу юм хийдгээрээ алдартай. Ингэж ч суух гэж олон хүнд бодогддог байх аа.