Улс орон даяар жилийн эцсийн мал тооллогын ажил өнөөдөр эхэллээ

Мал тооллого арванхоёрдугаар сарын 17-нийг хүртэл үргэлжилнэ. Жил бүрийн 12 дугаар сард мал тоолого хийдэг бөгөөд Үндэсний статистикийн хороо зохион байгуулдаг юм.

Манай улс өнгөрсөн 2017 онд 66.2 сая толгой мал тоолуулж байсан бөгөөд хавар нь 18 сая орчим төл хүлээн авснаар мал сүргийн тоо 80 сая давсан. Гэхдээ жил бүрийн өвөл хүнсний зориулалтаар 10 сая гаруй мал бэлтгэдэг тул оны эцсийн тооллогоор хэчнээн тооны малтай байна вэ гэдэг нь тодорхой болно.

Мал тооллогын үеэр малчдыг гэртээ байж, мал тооллогын ажилд идэвхитэй оролцохыг холбогдох байгууллагууд анхааруулаад байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)