Aжлын өдрүүдэд 88 чиглэлд 944 автобус үйлчилгээнд гардаг

Өглөө ажил эхлэх, орой ажил тарах үеэр нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгддэг. Гэвч энэ үеэр автобуснууд түгжрэлд орсноос зарим чиглэлийн нийтийн тээвэр 30-40 минут хүлээлгэх нь хэвийн үзэгдэл болж хувирсан. Нийслэлийн тээврийн газрын иргэдийн гомдол хүлээн авах утсанд ч энэ чиглэлийн гомдол нэлээд ирэх болжээ.

Нийслэлийн Тээврийн газраас өгч буй мэдээллээр ажлын өдрүүдэд 88 чиглэлд 944 автобус үйлчилгээнд гардаг аж. Ингэхдээ оргил цагаар буюу зорчигчид олноор үйлчлүүлдэг цагаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмэгдүүлдэг. Цаашдаа парк шинэчлэлийг хийх шаардлага байна гэж тодотгов.

Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)