УИХ-ын үйл ажиллагааг тасалдалгүй явуулахыг шаардаж байна

Дүрс үзэх

Уг нь хэлэлцэх асуудал түм бумаараа байгаа нь тодорхой. Ер нь энэ намрын чуулган хуулийн төсөл хэлэлцсэнгүй. Хааяа нэг цуглангуутаа огцруулах гэх мэт сандал суудлын тухай л ярьдаг.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн үдээс өмнөх чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж завсарлага авах санал гаргасан. 

 Мөн энэ үеэр УИХ-ын дарга хэлсэн үгэндээ "Засгийн газрын сайдууд шатахууны үнэ, валютын ханш өсөлттэй байгаа энэ үед улстөржилтөө зогсоож, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаардаж байна" гэжээ.

Б.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)