Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Монгол” ХХК Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний охин, хараат компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллана. Энэ хүрээнд охин болон хараат компаниудын үйлдвэр, уурхайн ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Санамж бичигт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар гарын үсэг зурав.

Боловсруулсан: Б.Даваатогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)