Монгол, БНХАУ-ын автозамын боомтууд амарна
- 2018-12-11
- Нийгэм
- 0

Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд энэ сарын 29 болон 2019 оны 01 дүгээр сарын 01-нд амарна.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрт бүх нийтийн тэмдэглэлт баяраар автозамын хилийн боомтуудыг амраахаар тусгасан. байдаг. Тэгвэл энэ сарын 29-нд Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-нд Шинэ жил тохиож байна юм. Тиймээс эдгээр өдрүүдэд автозамын хилийн боомтууд амрана. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих гэнэ.
Б.Заяа

Сэтгэгдэл (0)