УИХ-ын 75 гишүүн гарын үсэг зурсан ч УИХ-ын дарга огцрох боломжгүй. Хууль нь өөрөө ийм юм
- 2018-12-12
- Улс төр
- 15

УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдын ярилцлагын онцлох 5 ишлэл.
1.УИХ-ын даргын албан тушаал бол хэн нэгэн гишүүн буюу хэсэг гишүүд, мөн УИХ дотроосоо буюу гаднаас шаардсанаар огцорчихдог албан тушаал биш. Учир нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд УИХ-ыг тараах, УИХ-ын даргыг огцруулах, “ажлаа өг” гэдэг шаардлагуудыг тавьсаар байна. Энэ нь анхнаасаа Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын Дэгийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах шаардлагын дагуу шууд ажлаа өгч, огцорч болохгүй. Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүний асуудал биш. Тиймээс Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчин байж тавьсан шаардлагыг биелүүлэх боломжгүй.
2.УИХ-ын дарга өргөдлөө өгчихвөл яасан юм бэ гэсэн саналыг нам дотроо ч, зарим гишүүнд ч хэлсэн юм билээ. Яагаад болдоггүйн тухайд УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлөө өгчихвөл цаашид хууль бусаар юу ч хийж, хэнийг ч огцруулж болох юм байна гэсэн буруу жишиг тогтож, газар авах эрсдэл өндөртэй. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл бий. Үүнийг хуульчид, хууль тогтоогчид, иргэд сайн мэдэж байгаа. Энэ таван үндэслэлээр л огцруулна, өөрөөр ямар ч гарц байхгүй. Гэтэл
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хуульд байхгүй зургаа дахь үндэслэл буюу УИХ-ын 40 орчим гишүүн танаас огцрохыг шаардаж байна гээд байгаа юм. Хуулийн хүрээнд 40 битгий хэл 75 гишүүн гарын үсэг зураад ч огцрох боломжгүй.
3.УИХ-ын дарга асан З.Энхболд нэг ярилцлагадаа “УИХ-ын дарга гэдэг огцрох боломжгүй албан тушаал” гэж хэлж байсан. ОУПХ ч энэ талын хамгаалалтад онцгойлон анхаардаг. Энэ албан тушаалын онцлогийг харгалзаад өөрөө өргөдөл өгөх буюу Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргах, эсвэл нас барах зэрэг маш тодорхой шалтгаанаар парламентын даргыг огцруулахаар заасан байдаг.
4.УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой гэдэг шаардлага нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн шаардлага. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёрт “ Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Хэрэв УИХ-ын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэх гомдол Үндсэн хуулийн Цэцэд очоод, Цэц тухайн гишүүний үйлдэл, тавьсан шаардлага Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах арга хэмжээ авдаг. Хуульчийн хувьд харахад зарим гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өг гэж хууль бусаар шаардаад байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхүйц алхам юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд ч тавих ёстой асуудал.
5. УИХ-ын дарга М.Энхболд “Үндсэн хуулийн Цэцээс намайг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарах юм бол би ажлаа өгөхөд бэлэн байна” гэж хэлсэн. Одоогоор Цэцийн дүгнэлт гараагүй байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын даргаас огцроход хуульд засвар хийсэн гэдгээр хуулийн байгууллагаар шалгагдаж, Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ гаргаад, түүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэсэн байдаг. УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлийн л нэг нь шүү дээ гэв.

Сэтгэгдэл (15)
(150.129.143.61)
ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООХГҮЙ БОЛ ЦААШДАА БУРУУ ЖИШИГ ТОГТОНО ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ, үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг байгуулалгад олон гишүүд эрдэмтэд ,эрхэмүүд бий дээ,,тэд энэ асуулыг хэлцэж ойлголцож иргэдээ амраагаачээ,,, төрийн ажлыг гацааж нийгмийг бухимдуулхаа болиочээ.
зочин (203.91.118.247)
Өмхий луйварчинг хурдан зайлуулах ямар арга байна аа, Энэ улсыг сүйтгэж ханахгүй нь ээ, 60 тэрбумаар нь , баривчилж шууд буудах хэрэгтэй
Өндөр настан (202.179.11.250)
Үхэр бишээ илжиг луус
(67.173.191.73)
Ene MI ovogtiin togtooson dedlemiig zogsooh tsag bolson.
Иргэн (202.9.43.223)
Ийм хууль гаргачихаад өөрсдийгөө хамгаалаад л байдаг болжээ. Хууль гаргах үйл явц нь бохир байдаг болоод энэ дээ. Одоо яалтай билээ. Хүн алчихаад гэрчгүй хэргийн газраасаа зугатахад л нотлох баримтгүй гээд даргаа хийх ийм л албан тушаал бий болжээ энэ нь ард түмэнд хэрэгтэй хууль мөн үү.
Mongolin ard tumen (66.87.151.32)
M.Enkhboldig shuud baruvchil. Uy ni Tsets ve ooriinkh ni baiguulsan khumuus toriin deer suuj baigaa. Gemt khereg ni todorkhoi bolchikhood baikhad. Mongol ulsin toriig ingej ulandaa gushgedrg etgeeduudiig tsaazal
gs (64.119.18.128)
Ih hurald mungu tulj ursulddug n bugd l luivar hiij ugsun munguu erguulj nugalj avhiin tuluu l suuj bgaa n unen .tuunees bish munguu uguud ene uls tumnii tuluu setgeleeree zutgeh mungutunuud lav mgl ulsad odoohondoo bhgui shuu. Mun ter ih mungu haanaas yaj olj avsan be gedeg n bas l asuudal shuu!
Uhen (59.153.112.182)
Huuli tailbarlaad bnaa.Uneheer ingeed lheden hunii shantaachaar ogtcrood baibal Enhkbold mongol turd undsen huuli zurchsun adgiin shaar bolno .mongol erh zuit tur .huulitai buren erht uls gedgiig sanagtun!!!!!!!!!
(66.181.177.215)
Ичих нуургуй хумуус юм даа Огцорч терийн ажлыг явуулах боломжийг хангах хэрэгтэй л баймаар
(59.153.114.193)
Үхэр нохой шиг санагдаад байна яаахуу
Иргэн (202.72.245.209)
ИЙМ ЗҮЙЛ ГЭЖ БАС БАЙДГАА, НҮҮРЭЭ ШИРЛҮҮЛСЭН ЭТГЭЭД ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛЭХ БАЙХ ДАА,
Зочин (43.228.129.161)
УИХ дарга гэдэг чинь хаан юм биш үү, албан тушаалын дархлаа хамгаалалт гэж үүнийг хэлэх байхдаа яасан их дархан эрх мэдэл бэ хэлсэн бүхэн хууль болдог хуулийг гууль болгодог 60 тэрбумтанг УИХ ДАРГА гэнэ,,,гэсэн томьёолол гарч ирж байна, юу ч хэлсэн хариуцлага хүлээхгүй байхын нэр томьёо юм биш үү арай ч дээ монголын төрийн юу болчих нь бэ хужаагийн хүү монголын төрийн манжууд шиг дарлах нь нээ,,,бүү үзэгд
Үхэрчин хүү (150.129.141.38)
Энэ үхэрээс улс төрийн товчоо 1990 онд огцруулахад хуулийн заалт байсан юм уу гэж асуумаар байна.
zochin (64.119.25.248)
yasan hudalch tawitsan pisda ve ogtsorjil taaraashd 60 terbumiin hereg hiicheed tvvnees ch ilvv gazar tenderiin luiwar hiisen pisdaa yahaaraa ogtsordoggvi um, ene gulug bugs doloogch nowsh hudlaa shaaj bga shv
(66.181.161.19)
Xuuli zorchson xynd xuuli xamaaraxgyi