Израилийн агаарын цохилт 15 хүний аминд хүрлээ

Өчигдөр Газын зурваст Израилийн талын өгсөн агаарын хоёр дахь хүчтэй цохилтонд өртөж, 15 хүн амиа алдлаа.

Өчигдөр Газын зурваст Израилийн талын өгсөн агаарын хоёр дахь хүчтэй цохилтонд өртөж, 15 хүн амиа алдлаа. Палестиний тал үүний хариу цохилт болгож, 100 гаруй пуужинг Израилийн нутаг дэвсгэр рүү илгээсэн нь 15 хүнийг мөн шархдуулжээ.Өмнөх өдөр буюу баасан гарагт Израилийн талаас өгсөн эхний цохилтонд машин дотроо сууж байсан цэргийн эвслийн ахлах командлагч өртөж, мөн амь насаа алдсан билээ. Израилийн тал командлагчийг террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан хэмээн буруутгаж ийнхүү хөнөөсөн аж.
Газын зурвасыг өөрийн хараа хяналтандаа байлгадаг Хамас бүлэглэлээс илүү цэргийн эвслийнхэн энэ удаад Израилийн талаас ирэх халдлага дайралтаас урьдчилан сэргийлж, хараа хяналтаа сайтар чангатгаад байна. Цэргийн хүчнийхэн Израилийн талаас өөрийн удирдагчийнх нь аминд хүрсэн явдлын өшөөг авахаа мэдэгдээд байгаа юм. Энэ нь цаашид хоёр орны мөргөлдөөн хийгээд үүсээд буй нөхцөл байдлыг улам хурцатгах төлөвтэй байна.

О.Удвал
www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • j (203.194.115.3)

    2012-03-11

    juud boosnuudig ustgaad og