УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс цуцлагдлаа
- 2018-12-13
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы пүрэв, баасан гаригийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы ирц мөн бүрдэхгүй байсан учир УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм.
Гэвч УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд хариуцсан сайд нар нь орж ирэхгүй байгаа. Үндсэндээ парламент дахь олонхийн бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй болтлоо талцаад байгаа нь энэ.
Хууль тогтоох байгууллагын ирц бүрдэхгүй байгаа учир зарим гишүүн олон нийтэд мэдээлэл хийхээр болжээ.
Б.Заяа

Сэтгэгдэл (0)