МАН эвлэлдэх ажлын хэсгүүд байгуулжээ
- 2018-12-13
- Улс төр
- 5

МАН-ын УИХ дахь бүлэг хоёр хуваагдаж нэг тал нь Ерөнхий сайдыг огцруулах бойкот хийж байсан бол харин нөгөө хэсэг нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хөндөж 38-н гишүүний гарын үсэг цуглуулсан гэдгээ өнөөдөр мэдэгдсэн юм.
Тэгвэл МАН эвлэлдэх ажлын хэсэг байгуулах аж. Ерөнхий сайдыг дэмжиж байгаа талынхны Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ахалж байгаа бол "60 тэрбум"-ын бүлэг гэгдээд байгаа Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан талынхны Ажлын хэсгийг Л.Энх-Амлаган ахалж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат багтжээ. Ажлын хэсгийнхэн хэд хэдэн удаа уулзсан боловч хоёр талаас тавьж байгаа шаардлагуудаа хүлээж авахгүй, ойлголцолд хүрч чадахгүй байгаа юм байна.
Энэ нь эхдээ эрх барьж байгаа нам сөрөг хүчинтэйгээ ойлголцох Ажлын хэсэг байгуулж байсан болохоос биш, нэг намын бүлэг хоёр хуваагдчихаад ойлголцох Ажлын хэсэг байгуулж байгаа нь анхны тохиолдол болоод байна.

Сэтгэгдэл (5)
АХ (66.181.185.37)
Хүн хэлээрээ, Мал хөлөөрөө гэдэг шүү дээ. Ярьж зөв, буруу ололцох л ёстой шүү дээ. Энэ чинь хуулийн хүрээнд л явагдаж таарна.
зочин (203.91.118.247)
60 тэрбумынхантай эвлэрнэ гэж юу бичээдэхвээ, Шударга нийгэм байгуулах ажлаа орхилоо гэсэн үг үү, Хүрэлсүх ээ
zochin (202.9.44.95)
imeedtei emegneltei
(59.153.115.177)
Эвлэлдэж яадаг юм. Хууль бус юм байгаа бол эвлэлдэх шаардлага байгаа юм уу
zochin (202.179.26.167)
odoo ungursun MI-geel zailuul