Шангри-ла зочид буудалд АНУ-ын иргэн нас баржээ

Энэ сарын 12-ны ѳглѳѳ 10 цагт Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрила зочид буудлын ѳрѳѳнд АНУ-ын иргэн нас барсан байдалтай олджээ. Тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай М ѳмдний тэлээгээрээ ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай олдсон байна.

Уг хэргийн дуудлага мэдээллээр цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад нас барсан АНУ-ын иргэн нь буудлын ѳрѳѳний шүүгээний тѳмѳрнѳѳс дүүжлэгдэж нас барсан байсан аж. Алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авчээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)