Олон улсын байгууллагын нэрийг барьсан залилангаас болгоомжлоорой

Сүүлийн үед олон улсын байгууллагын дарга, ажилтны нэрийг барьсан залилангийн хэрэг хэд хэдэн удаа гарчээ. 

Тодруулбал, ЖАЙКА олон улсын байгууллагын ажилтан хэмээн өөрийгөө итгүүлж “ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамруулж мөнгөн тусламж өгнө” гэх зэргээр худал хэлж, хувь хүнээс бүртгэлийн хураамж болон шан харамж нэрийдлээр дансандаа мөнгө шилжүүлж авсан залилан гарчээ. 

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон ЖАЙКА-ийн төслүүд нь ямар ч тохиолдолд хувь хүнээс утсаар болон бусад арга замаар мөнгөн төлбөр шилжүүлэхийг шаарддаггүй болно. Хэрэв энэ мэтчилэн тан руу утсаар ярьсан тохиолдолд, сонор сэрэмжтэй байж мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)