Орос, Арабын Лиг Сирийн эсрэг нэгдлээ
- 2012-03-11
- Дэлхий
- 0
Орос, Арабын Лиг Сирийг цэргийн эзэрхэг, түрэмгий хүчирхийллээ зогсоох хэрэгтэй болсныг хүлээн зөвшөөрлөө.Орос, Арабын Лиг Сирийг цэргийн эзэрхэг, түрэмгий хүчирхийллээ зогсоох хэрэгтэй болсныг хүлээн зөвшөөрлөө
Орос, Арабын Лиг Сирийг цэргийн эзэрхэг, түрэмгий хүчирхийллээ зогсоох хэрэгтэй болсныг хүлээн зөвшөөрлөө.
Орос, Арабын Лиг Сирийг цэргийн эзэрхэг, түрэмгий хүчирхийллээ зогсоох хэрэгтэй болсныг хүлээн зөвшөөрлөө.Оросын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров бямба гарагт Египетийн нийслэл Каир хотноо Арабын Лигийн Гадаад Хэргийн Сайдуудтай уулзалт хийсэн байна. Ноён Лавров хэлэхдээ “Орос улс бусад орны дотоод үйл хэрэгт оролцохгүй гэсэн зарчмаа баримтлах болно. Гэхдээ Сирид энх тайван байдлыг цогцлоон бий болгохын тулд Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассадын засгийн газар болон сөрөг хүчний нам эвслийнхэнтэй яриа хэлэлцээр хийж, улс оронд үүсээд буй нөхцөл байдлыг нааштайгаар шийдэх шаардлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Арабын Лиг болон Оросын тал Сирийн асуудлыг шийдвэрлэх, хүчирхийллийг зогсоох таван санаачлагыг хамтран гаргасан байна. Арабын Лигийн зүгээс Оросын талтай тус таван шийдлийг нухацтай хэлэлцэж, авч үзсэний эцэст НҮБ-н Аюулгүйн Консулд өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ.
Орос улс Сиритэй ойрын холбоотон улс гэгддэг бөгөөд Сирийн цэргийн дарлал хавчлагыг эсэргүүцсэн Аюулгүйн Консулын хоёр ч шийдвэрт хориг тавьж байсан юм. Харин энэ удаад Сирийн хүчирхийллийн эсрэг бусад улс оронтой нэгдэхээр болж байна.
www.UNEN.mn сайт
О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)