Ахмад гишүүд чуулганы ирцийг бүрдүүлэхгүй бойкотлож, залуу гишүүдийг хуралд суулгахгүй загнаж байна
- 2018-12-14
- Улс төр
- 7
Дүрс үзэх
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, А.Ундраа, Н.Номтойбаяр нар УИХ-д олон удаа сонгогдон ажиллаж буй ахмад гишүүдэд шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн турш УИХ-ын чуулган ирц бүрдээгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байгаа бөгөөд үүний шалтгаан нь олон удаа сонгогдон ажиллаж буй Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан нар гэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан тасалдаж, гишүүдийг чуулганд оролцооч гэдэг шаардлагыг тавьж, бүлгийнхээ гишүүдтэй уулзсан.
Ахмад гишүүд чуулганы ирцийг бүрдүүлэхгүй бойкотлож байгаа гэсэн зүйл ярьж байна лээ. Бид үнэхээр гайхсан. Тиймээс ахмад гишүүд болох Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан нарт шаардлага хүргүүлсэн. Залуу гишүүдийг чуулганы хуралдаанд орж болохгүй гэж Цэндийн Нямдорж загнасан байна, чуулганд оролцуулахгүй байх ажлыг Ө.Энхтүвшин зохион байгуулж, бичиг цаас янзлах ажлыг манлайлан оролцож байна гэлээ. Тэд албан тушаал гарч ирэхээр л хөл нь хөнгөрөөд ордны коридороор гүйдэг. Чуулганд орж ирээд шүлсээ үсчүүлдэг.
Тэд шаардлагадаа өнөө маргаашгүй тулгамдсан олон асуудал шил шилээ даран, шийдлээ хүлээж байхад УИХ-д хамгийн олон гишүүд чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаад харамсаж байна" гэсэн юм. Мөн нэр дурдсан гишүүдийн хувьд УИХ-ын хамгийн цэвэрхэн царай, яриа, гартай харагдах боловч, цаанаа нэр төр, сандал суудалд горилж байгаа нь илт болсныг тэд шаардлагадаа дурдсан байна.Шаардлага биелүүлэхгүй бол дээрх гишүүдийг УИХ-ын гишүүнээс татгалзуулах ажлыг тойргийн гишүүдтэй хамтран явуулна гэв.
Б.Зул

Сэтгэгдэл (7)
Зочин (103.57.92.187)
УИХ-д буг болтлоо суусан Эрхмүүд минь Та нар гавъяа байгуулдаггүй юмаа гэхэд гай тарилгүй байгаач!!! УИХ дээр орж ирээд ярих зөрөх юмаа яриад зөвшилцөөд шийд л дээ, ядаж Та нар нэр дэвшүүлсэн хүнээ томилж, улсын төсвөө батлахгүй юм уу?! Намыг 2 удаа хагалж, төрд намын дарангуйлал буй болгож, Женкогийн бууны нохой болж яваа амьтанд САЙДЫН СУУДЛААР СҮХДҮҮЛЖ ийм хөгийн болж битгий харагдаач! Доогуураа Та нарыг юу гэж ярьж байгааг сонссон уу ?
(59.153.112.209)
Залуу гишүүдийг чуулганы хуралдаанд орж болохгүй гэж Цэндийн Нямдорж загнасан байна, чуулганд оролцуулахгүй байх ажлыг Ө.Энхтүвшин зохион байгуулж, бичиг цаас янзлах ажлыг манлайлан оролцож байна гэлээ. Эдгээр луйварчингуудын хийдэг ажил, хэлдэг үг нь яг мөн шүү дээ. Энэ 2 зөнөгүүд чинь тэр МАНАН -г үүсгэгчид ялангуяа Цэндийн Нямдорж чинь ХЗС гэдгээрээ тэр Дорлигжавтайгаа нийлээд 4,0 сая доллар хахуульдах мэтийнх бол юу ч биш
zochin (66.181.181.35)
Odoo dahiad UIH-ltaiin gishuunees tatgalzuulah sanaltai gishuudiin jagsaalt gargaad bas gishuuneeree uldeh jagsaalt gej 2 heseg bolood uzej ugch de.MAN-in hagaral. sandal shireenii tuluu temtselees bolj uls tur. huuli togtooh deed baiguullaga ni ajlaa hiij chadahaa bolino gej khen zuudleh bilee.65-in buleg diilenh olonh bhad.Yasan ch salj ugch boldoggui sandal suudal alban tushaal bdag yum.Ami bish zaya bish gej neg ardin ug bdag san
зочтн (183.177.100.210)
энэ улаан энхтүвшин нямдорж эд нар одоо ер нь боливол яасан юм. арай дэндлээ
Иргэн (103.9.90.53)
Залуучуудыг дэмжиж байна. Ахмадууд УИХ-ын даргад санаархаж байгаа юм.
(66.181.177.215)
Ахмад байсан залуу ч байсан гишууд шударга есны телее ийм шийдвэр гаргаж байгаа гэж ард тумэн харж байна Харин энэ хумуус МАНАН г хамгаалагчид юм уу ард тумэн ядуурч байгаа ес зуйгуй баялгаа гадныхантай нийлж зарж унэгуйдуулсэн хумууст хариуцлага ярих хэрэгтэй
Zochin (122.201.21.173)
Mash zob medeelel khiij bna ali ert edgeeriin ne( darga bno geed l Neg oor bson yumaa Naymdarj bol jinkhene nokhoi zantai shuu tsagiin saikhan Enkhboldiig unseed l aybaad bsan araar ni yum khiigeed bsan shuu Khurelsukhtei adil zan songuuliar gargasan shuu