Малчин эмэгтэйчүүд НҮБ-д үгээ хэллээ
- 2012-03-11
- Дэлхий
- 0
МУ-ын санаачилгаар 2012 оныг НҮБ-аас Олон улсын хоршооллын жил болгон зарлаад байгаа.
МУ-ын санаачилгаар 2012 оныг НҮБ-аас Олон улсын хоршооллын жил болгон зарлаад байгаа. Тэгвэл Монголын малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл анх удаа НҮБ-ын чуулганд оролцон байр сууриа илэрхийллээ. Нью-Йорк хотноо хуралдаж байгаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 56 дугаар чуулганд монголын малчин бүсгүйчүүдийн төлөөлөл болсон 20 эмэгтэй оролцож хөдөөгийн эмэгтэйчүүдэд тулгарч байгаа саад бэрхшээл, түүнийг хэрхэн арилгах тухай Засгийн газар, ОУ-ын байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярилцжээ. Монголын хөдөө орон нутгаас ирсэн эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралд тулгардаг сорилтууд, тэдгээрийг даван туулахад учирч буй бэрхшээлийн талаар санал бодлоо хуваалцсан нь арга хэмжээнд оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан байна.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн ОУ-ын сан болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газартай хамтран “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлууд: Бид үүрэг амлалтаа биелүүлж чадаж байна уу?” сэдэвт арга хэмжээг НҮБ-ын төв байранд амжилттай зохион байгуулжээ. Энэ үеэр малчин эмэгтэйчүүд хөдөөгийн иргэдийн ахуй амьдрал, нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлэн ярилцжээ. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөөгийн эмэгтэйчүүдэд зөв зохистой хооллолтын талаарх ойлголтыг бий болгох, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-ын холбогдох байгууллага Монгол Улстай хамтран ажиллахаар болжээ.
Дэлхийн хэмжээнд ажиллаж буй 500 сая жижиг фермерийн аж ахуйн нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.

Э. Саран

Сэтгэгдэл (0)