Отроор 8.7 сая мал өвөлжиж байна

 Улсын хэмжээний мал тооллогын ажил маргааш дуусна. ХХААХЯ-наас мэдээлснээр энэ жил 8.7 сая толгой мал отроор өвөлжиж байгаа юм байна.Улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68 гаруй сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой мал өвөлжих бэлтгэлийг хангаж ажилласан талаар мэдээлж байна. Энэ өвлийн хувьд бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувийг хангажээ.

Энэ өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, нутгийн 40 орчим хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу байх үзүүлэлттэй байгаа.Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлчээр 50 хувиар сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх буюу 1.1 сая малаар буурсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)