Москва дахин Оросын нийслэл болов 03.12
- 2012-03-12
- Дэлхий
- 0
МОСКВА ДАХИН ОРОСЫН НИЙСЛЭЛ БОЛОВ

МОСКВА ДАХИН ОРОСЫН НИЙСЛЭЛ БОЛОВ
-Туркийн анхны Ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататурк 1881 оны энэ өдөр,
-“Битлз” хамтлагийн ахлагч Жон Ленноны ээж Жулиа Леннон 1914 оны эл өдөр,
-Японы физикч, Нобелийн шагналт Лео Эсаки 1925 оны энэ өдөр,
-Америкийн улстөрч, Массачусеттс мужийн 70 дахь амбан захирагч Митт Ромни 1947 оны энэ өдөр мэндэлжээ.
1918-215 жилийн дараа Оросын нийслэлийг СанктПетербургээс Москва уруу нүүлгэжээ.
1968-Маврикий тусгаар улс болов.
1993-Энэтхэгийн Бомбей (Мумбай) хотод хэд хэдэн удаа бөмбөг дэлбэрсний улмаас 300 орчим хүн амь үрэгдэж олон
зуун хүн шархаджээ.
1999-Чех, Польш, Унгар НАТО-д элсчээ.
2003-Сербийн Ерөнхий сайд Зоран Жинжич Белград хотноо алагдав.

Сэтгэгдэл (0)