Төрийн албаны шалгалтыг өнөөдөр, маргааш авна
- 2018-12-17
- Нийгэм
- 0

Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр төрийн албан хаагчдын шалгалтыг авч байна. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг энэ оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр цахим хуудсанд бүрэн шивж оруулах ёстой байжээ. Гэвч шалтгааны улмаас амжаагүй тул шалгалтын хуваарийг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 16.00 цагт цахим хуудсанд байршуулсанх байна. Тиймээс энэ сарын 17- 18-ны өдрийг хүртэл авахаар болсноо Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Өнөөдрөөс Нийслэлийн Төр захиргааны 5 дугаар байрны "А" корпус буюу “Улаанбаатар чуулга”-ын 2 болон 3 дугаар давхарт Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын шалгалтыг цахим хэлбэр (компьютер)-ээр авч эхэлжээ.
С. Хорлоо

Сэтгэгдэл (0)