Автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, фэйсбүүкээр худалдаалж байжээ

Сонгинохайрхан дүүргийн харъяат 19-24 насны оюутан 4 залуу 11 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд prius-30 загварын автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, иргэдийг хохироон, түүнийгээ фэйсбүүкээр худалдаалж байжээ. Одоогийн байдлаар 25 удаагийн үйлдлээр, 100 ширхэг дугуй хулгайлж зарсан нь тогтоогдсон байна.

Мөн иргэн Т иргэдийн фэйсбүүк хаягаар нэвтрэн, найз нөхдөөс нь мөнгө гуйж, 25 удаагийн үйлдлээр, 12 сая төгрөг залилан авчээ.

Түүнчлэн иргэн Г, Б нар шинэ жилийн баяраа тэмдэглэн, ганц нэгээрээ явж байгаа иргэдтэй зориудаар муудалцан нэг нь зодолдох, нэг нь салгах нэрийдлээр гар утас, түрийвч, үнэт зүйлийг нь дээрэмддэг байсныг илрүүлжээ. Дээрх хэргүүдийг одоогоор мөрдөн шалгаж байгааг Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)