Шүүхийн зарим шийдвэрүүдийг цахимаар авах боломжийг бүрдүүллээ

Төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахимаар зарим шийдвэрүүдийг авах боломжийг бүрдүүлжээ. Төрийн үйлчилгээний цахим машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломж бүрдсэн байна.

Энэхүү ажлын хүрээнд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлжээ. Иргэн дээрх төрлийн лавлагаа, тодорхойлолт авахдаа төрийн үйлчилгээний цахим машинд иргэний үнэмлэхээ уншуулж авах аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)