У.Хүрэлсүх: Монгол төр гацаанд орчихоод байна

МАН-ын гуравдугаар Бага хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавилаа. Тэрбээр “Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ. Шалтгаан байсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан. Сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон. Газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй. Яагаад гэвэл төрийн бодлогыг биш компаний бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу, засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу, эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах ёстой юу" гэжээ. МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Одоо асуулт хариулт эхэллээ. Үүний дараа намын Хяналтын хороо мэдээлэл хийх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • иргэн (202.9.43.155)

    2018-12-25

    Гацаанд оруулж байгаа нь МАН-ын иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон гишүүд. Уг нь төрийн ажлыг ингэж удаан гацаахгүйгээр ажиллаж болмоор юм.

  • ИРГЭН (66.181.160.58)

    2018-12-24

    Би илүү чадна гэж л Шадар байхдаа хамт зүтгэж явсан Ерөнхий сайдаа нухаж, танхимаа огцруулж, намаа хувааж хагалсым байгаа биз дээ. Шударгын дүр эсгэж, элдэв гоё шалтаг тоочиж, попорч сүгсэлзэлгүй амьд бодитой ажил хий, төр, намыг хагалах биш, эвийн эрхэмлэж, зөвийг зангидаж ажиллах гээд үз. ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛ.

  • ЗОЧИН (66.181.160.58)

    2018-12-24

    Зүв зүгээр, боломжийн үр дүнтэй ажиллаж байсан Засгийг Шадар сайд нь байж арлуу нь хутга шааж унагаачаад одоо юу хуцаад байгаам бэ чи. Жонхууруулсан баасаа өөрөө л арилга.

  • (64.119.21.132)

    2018-12-19

    Үнэн үг хэлсэнд талархлаа