ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв фэйсбүүк хуудасаа албан ёсоор баталгаажуулав

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв /ХМТ/-өөс хөтлөн ажиллуулдаг “Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв”  фэйсбүүк хуудас албан ёсоор баталгаажсан талаар тус төвөөс мэдээллээ. 

"/https://www.facebook.com/policemng/" хаягтай дээрх хуудсаар 2013 оноос хойш цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэсээр ирсэн.

Фэйсбүүк хуудсыг баталгаажуулахад ГХЯ болон Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирлал дэмжин ажиллажээ. Тус төвөөс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен нарт гүн талархал илэрхийлж байгаагаа уламжласан юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)