​МАН-ын хурлыг хэвлэлийнхэн бойкотлов

Өчигдөрийн МАН-ын бага хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж мэдээлж байна. Тэд “ Өчигдрийн МАН-ын хурал хэвлэлийнхэнд нээлттэй гэж байснаа гэнэт хаалттай болчихсон. Хаалттай мэдээллийг мэдээллэхийн туд бүхэл бүтэн 12 цаг гадна зогссон. Бид далласан газар гарч ирж, далайсан газар гарч ирдэг хүмүүс биш. Бид өчигдөр хүйтэнд гадаа олон цаг дарч зоссон.

Тиймээс өнөөдрийн МАН-ын хуралд очиж сурвалжага хийхгүй. Өчигдөр Хаалттай юм бол бид явъя гээд явах гэсэн боловч дотроос гэнэт нэг талыг барьсан мэдээллүүдийг хэвлэлийнхэнд өгч байсан. Сэтгүүлчид бид МАН-ын хэрүүл тэмцлийг сурвалжлахыг зориогүй. Харин төрийн эрх барьдаг байгууллагын хурал улс төрийн цаашдын үйл хэрэгт ямар хэрэгтэй шийдвэр гаргахыг иргэдэд мэдээллэхээр зорьж ирсэн. Гэтэл хаалттай хуралдсан нь бидэнд таалагдахгүй байна” гэцгээв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.229.123.164)

    2018-12-20

    Сэтгүүлчид бодит байдлыг л ард түмэнд мэдээлэх хэрэгтэй шүү дээ

  • Зочин (103.229.123.164)

    2018-12-20

    Өнөөдөр М. Энхболд мэдээлэл хийсэн юм байна. Гэтэл Үнэн, Сонин сайтууд видеог нь хаасан байна. Яагаад зарим их хурлын гишүүдийн хэлсэн үгийг нэвтрүүлэхгүй байгаа юм бэ? Яагаад М. Энхболдын мэдээллийг хааж байгаа юм бэ? Ардчилал чинь хүний үг хэлэх эрх чөлөөг хангах ёстой бус уу? Улсын их хурлын дарга ард түмэндээ мэдээлэл өгөх эрхээ эдлэж чадахгүй байгаа чинь ардчилал юм уу. Монголд дарангуйлал тогтлоо шүү, хүмүүсээ