Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ
- 2018-12-20
- Нийгэм
- 0

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х-саад учруулсан байна. Тиймээс шүүхээс Х-д гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг саяхан хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Тодруулбал, иргэн Х нь Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн С-г Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, уг албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргажээ.
Гэвч дээрх захирамжийг С-д мэдэгдэж танилцуулахгүйгээр нуун дарагдуулж, түүнийг шалтгаангүйгээр 16 хоног ажил таслан сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас дахин халсан байна. Ингэх нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт холбогдох үндэслэл болжээ.
Б.Хулан

Сэтгэгдэл (0)