”Талибан”-чууд Пакистаны засгийн газрыг заналхийлэв
- 2012-03-12
- Дэлхий
- 0
Пакистан дахь “Талибан” бүлгийн босогчид “АльКайда” бүлгийн толгойлогч агсан Осама бин Ладены бэлэвсэн эхнэрүүдийг шийтгэхийг хүссэн Засгийн газрын албан тушаалтнуудын амь насанд халдана гэв.

Пакистан дахь “Талибан” бүлгийн босогчид “АльКайда” бүлгийн толгойлогч агсан Осама бин Ладены бэлэвсэн эхнэрүүдийг шийтгэхийг хүссэн Засгийн газрын албан тушаалтнуудын амь насанд халдана гэв. Пакистаны Засгийн газар Осама бин Ладений гурван эхнэрийг шоронд хориод байгаа аж. Пакистан дахь “Талибан” бүлгийн төлөөлөгч Ихсануллах Ихса “Хэрвээ Осама бин Ладений эхнэрүүдийг ойрын хугацаанд суллахгүй бол томоохон хэмжээний халдлага үйлдэнэ. Мөн бин Ладений эхнэрүүдийг барьж хорих санал гаргасан Засгийн газрыг бүх албан тушаалтныг хөнөөнө” гэж орон нутгийн сэтгүүлчдэд хэлсэн гэнэ. Пакистаны Дотоод хэргийн сайд өнгөрөгч долоо хоногийн эхээр “Дэлхийн номер нэг алан хядагчийн гурван эхнэр тус улсад хууль бусаар орогнож байна. Тиймээс тэднийг барьж хорихоор болсон” гэж мэдэгдэж байжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)